Өнөөх валентиний баяраар орхиод одсон мэлхий минь одоо гүнж болчижээ. Өчигдөрхөн санаандгүй мэлхий гүнжтэйгээ тааралдаад. Хөрсөн сэтгэлд минь хүслийн очоо ахин хаяж хайрыг ахин бадамлуулах шиг. Тийм нэг мэдрэмж төрж догдлоод, би чамтай анх танилцаж буй мэт бантах шиг. Тэртээх таван жилийн өмнөх хүүхэд насны чинь дүр зүрхэнд тодроод дэндүү сайхан юм даа чи минь.
Ахиад нэг удаа цээжийг минь дэрлээд унт даа хонгор минь би чинийхээ гарыг атгаад унтах нь л надаа хангалттай. Түүнээс илүүг надад битгий мэдрүүлээрэй миний зүрх тэр сэтгэлийг багтааж чадалгүй дэлбэрчихээс айгаад. Өөрөөсөө хүртэл хайрлаад хацрыг чинь илбэх гар минь чичирдэгийг чи даанч мэдкү байх. Чи надад оргилсон их хүсэл тачаалыг бус халуун дулаан хайрыг мэдрүүлдэг. Зарим нэгэнд ханддаг шигээ хэтэрхий эрээ цээргүй хандаж би чамд чадкуэ. Тэд бол зүгээр л нэгэн үдшийн үзэгдэл тэрхэн зуурын зугаа. Харин чи миний амьдралын гол дүр. Би чиний том цагаан өгзөгтөй залуу. Цагаан морьтойгоо биш ээ улаан бензтэйгээ ташуураа барин зогсоно. Аа балайрчийна гэнэт ЖиТулга хажуугаас орж ирсий шүү энэ би биш.
Оцон шувуу нэг иймэрхүү юм дурсаж тэнгэрт дүүлэн нисчаагаад бууж ирлээ. Чи өнөөдөр ямар сайхан харагджийна аа. Дэндүү гоё байна аа миний найз дандаа ингэж гоё хувцаслаж бай л даа. Би боджихуй бас зөвлөжихүй бүсгүйчүүддээ. Танууд үргэлж анхных шигээ л бай л даа хэдий дотно болсон ч магад нэгэндээ хайртай байсан ч тэр. Яг л миний эсвэл түүнийхээ харцыг булааж сэтгэлд нь сэрлийн оч бишээ хайрын оч хаясан дагина шигээ л бай. Тэгээл эцсийцст хэндээ ч нтр гээл навсайхаар чинь над мэтийн тавьтаргүй нөхдүүд чинь уулын бугыг хараад унасан бухаа гэдэг шиг. Яджаахад бас бухаа хаяад гүйхгүй харин ч бухаа шавхуурдаад бугаа хөөчнөө ккк...
Би өөрийн үзэл бодлоосоо татгалзсаан удаагүй. Би боддог бас баримталдаг байлаа. Амьдралаа аваад явчихтайгаа болохоор л гэж... Үгүй дээ би хэн нэгний насан туршдаа тоглох эмгэнэлт жүжгийн эсрэг дүр болохыг хүсэхгүй. Харин зүгээр л нэг хотын захдуу газар байшин бариад ногоо тарьсан шигээ тэр минь янз бүрийн ногоо даршилж төрөл бүрийн хоол хийгээл өдөртөө хамтдаа хот орж тэрийгээ зарсан шигээ тийм нэг энгийн бас хамтын амьдралыг хүснэ. Тэрнээс биш нэг нь мөнгө олсондоо ялархаж нэг нь гэрийн ажилд нухлагдсандаа тунирхаж биш бүгдийг хамтдаа. Яахав орой доо байшингийхан дээвэр дээрээс од тоолуулаад л. Аа яанаа сувгийн тохиргоо гэгээнт алдагдаж ЖиТулга орж ирсий шүү балайн. Аан тийн бас тэр хоолны блог хөтөлдөг би яахуу энэ шигээ завхай юм бичилтэй биш. Ntsoom шиг гоё блог хөтлөөл нэг тийм мужаан юм уу даа. Энэ бол миний блогчиний хүсэл мөрөөдөл(Нарутогийн Лигээс хальт иш татав).
Одоо би чамд хайнга хандкуэ. Чи надад бүхнээс эрхэм ч соньхон биш. Харин чи надад үргэлж шинийг мэдрүүл. Хэтэрхий хайртайдаа чамдаан халдаж зүрхлэхгүй, дэндүү хайртайдаа чамдаа дэргэд минь байхад л би жаргалтай. Илүүг хүсэхгүй чамаас пологдчино/Өөрөөр хэлбэл нөгөө юу шүү дээ бодчиж байгаагүйм/. Чи надын таалагддаг охин. Ингэж хэлэхийг хүссэн бас бодсон чадаагүй. Удку ирнээ гэж худлаа хэлээд хоосон ханхай гэрт нь ганцааранг нь орхиод явсан. Ажил ихтэй байна гэж шалтагласан. Одоо харин би чамдаан очлоо нээрэнгээсээ...

Сэтгэгдэлүүд:
эрнээс биш нэг нь мөнгө олсондоо ялархаж нэг нь гэрийн ажилд нухлагдсандаа тунирхаж биш бүгдийг хамтдаа.
энэ яасан хөөрхөн үг хэлчихэв чи..
Сэтгэгдэл үлдээх: