Өөрөө өөртөйгөө зөрчилдөөд...

Чиний талаар түмэн зүйлийг мэдэхийг хүсэвч тэр тусмаа миний ариун нандин хүсэл алга болчих гээд нэг л хэвийн болчих гээд байх юм. Өдөр болгон соньхон бас шинэхэн гэхдээ дотно биш бас эрхэм биш тийм л байхыг би хүснэ.

Би боджихуй. Өөрөө өөртөйгөө зөрчилдөөд л. Балинтинаар миний чин сэтгэлийн бүсгүй намайг баярлуулаасай гэж итгэлгүйхэн хүсэж байсан. Тэгсэн над руу залгалаа түүнийг гэдгийг мэдээд баярлаж үхэх гэжийсэн. ЗБ: Байна уу баяр хүргий яаж баярлажийна даа? Би: Баярлаллаа. ЗБ: Завтай бол найзыхаа ажил дээр хүрээд ирээч. Би: Жоохон завгүй байна тэгжаад яваад очий. Дотроо бол түүнтэй уулзана гэхээр л баярлаад л.  Очлоо найз нь баярын бэлэг болгоод маникюр, педикюр хийгээд өгий. Найзых нь өгч чадах бэлэг л энэ гэнэ. Уул нь би энэ үед уйлж унжих нь хаашаа ийн ядаж баярлаллаа гээд ялдамхан инээмсэглэх ёстой тэй. Бас тэгмээр санагдсан даанч ЖиТулга нь юм уу хэн нь ийн бүү мэд Гэрэлтулгыг миний дотор үсдээд дарцан. Тэгээл аан тийм үү зааз. ЖиТулгыг Гэрэлтулга нь зөрүүлээд үсдээд дарцан чи муу тэнэг хүн чамд ингэж сэтгэл гаргажаахад чи байжийгаагаа хардаа гэцэн жанчаа зогсож байгаан дотор бол.

2 цаг орчмын хугацаанд өрнөсөн яриа бол юу байна нам тайван. Чи яасан ойрдоо яагаад таг болчоов? Өө ажил ихтэй байлаа. Ажил чинь хэдээс тардийн аан зааз би явлаа шүү ингээл болоо. Гараад бодлоо. Орой ажлыг нь тарах үед ирээл аваал явна тэгээл бла бла гүчтэй гүчтэй армаанчиг төлөвлөгөө дотроо төсөөлөөл тэрэндээ баясаж инээгээл. Тэгснээ гэнэт ажил бодож бодлогоширч нтр. Бөөн зөрчил дотор бол. Орой ажил нь тарах боллоо очлоо байсангүй буцаад ажил дээрээ боджийно.

Өөр залуу надаас өмнө аваа явчиж би сто тэнэг юм аа орой ирнэ гэдгээ хэлкү өнөөдөр түүнтэй заавал уулзмаар байна. Бодуул араас нь гүйдэг олон залуучуудых нь нэг нь ирээл хошгоруулжаагаад аваад явчиж. Үгүй тэр тэгэх хүн биш гэхдээ л өнөөдөр баярлахыг хүсэж байсан нь илт тийм болохоор хэнтэй ч хамаагүй баярлаж байгаа гэх мэтчилэн зөрчилдсөөр. Ажлын утас дуугаржийна. Тэр байна.

Би 6 гээд ажил дээр чинь очсон байхгүй байна лээ хаана байгаан? Ажил дээрээ тийм үү сонин юм аан яасан? Новш ЖиТулга урьтчлаа уул нь тэгүүл одоо яваад очий гэх ёстой байсан ахиад л буруу байна. Гүэ зүгээр би яваад очий байжийгаарай ажил дээрээ. За. Бас л энэ тэрүүгээр мэр сэр ажил амжуулсаар цагийн дараа очлоо. Намайг хүлээгээд залхаж муу новш наад ажил мажлаа дараа болл доо эмэгтэй хүнийг ийм өдөр хүлээлгээд хөгийн амьсгаа бас л зөрчилдсөөр. Нэг газар орж суулаа. Түүнд сэтгэлийн үгсээ хэлмээр өнөөдөр яг одоо тэгэхгүй л бол дараа боломж байхгүй гэхдээ амнаас үг гарку дуугай суусаар л байлаа. Өүүүүүү ямар тачаангуй том хөхтөйм бэ? Өнөө шөнө ч чамайг амтлах боломж байна даа. Эсрэг бодол чи минь ямар ч ялдамхан юм бэ дээ.

Гэтэл шаал өөр хүн гэнэт дотроос гарч ирээд чи тусдаа амьдарч үзэх юмсан гэсэн бодол чинь хэвээрээ юу? Хоёулаа нэг сар хамт амьдарч үзий. Пүн пан шоконд оров тэр. Бодож байна маш удаан бодсоны эцэст хариулав. Зунаас болоё дүх үү. Одоохондоо чадахгүй нь ээ ар гэрийн асуудал байна. Нээрээ чи намар нэг ганцаараа байгаад байсан ямар байсан гоё байсан уу?

Үгүй яахав дээ л байсан. Ганцаараа болохоор тэнэг юм билээ. Худлаа яриал чи хүүхэн авчирч хонодог л байсан биз дээ. Аан нээх авчирч хоноогүй хэдхээн удаа л авчирсан авчираад байх хүүхнүүд байсан бол авчираад л гоё байхгүй юу байдаг хэдийгээ шавхаад тэгээд сонь буурсан. Миний дотор хүмүүсийн алинд нь ч иймэрхүү юманд эмэгтэй хүнд худлаа хэлэх чадвар эсвэл ухамсар байсангүй. Тэд янз бүр ч эмэгтэй хүнд худлаа ярьж хушга хагалдаг зан байдаггүй нь нийтлэг юм.

Аан. Мэдээж дотроо дургүй л байгаа гэхдээ тэр өөрөө л асуусан би хариулсан. Нээрээ би чамаас нэг юм асууя? За. Чи эхнэртэй боллоо гэхэд чи эхнэрээ хуурахгүй байх тэвчээр чамд бий юу? Хуурку гэж хэлж чадку гэхдээ тэвчих ухаан бас тэвчээр байгаа. Өөр зүйл барагтаа л ярьсангүй дуугүй суусаар ашгүй найз нь ирэв. Найзтай нь хэд гурван үг сольлоо. Удахгүй харих боллоо. Энэ бүх хугацаанд дотроо зөрчилдсөөр. Зааз баяртай гээд таксинд суух гэтэл намайг дуудан хашгирав. Тэр инээмсэглэн гараа даллаад баяртай гэж хашгирч хэлж байна очоод тэврээд үнсмээр санагдав гэхдээ бас л тэгэж чадсангүй гараа далласан болоод машинд суун явлаа. Бас л зөрчилдсөөр.

Түүнийгээ машинд ч суулгаж өгөлгүй өөрөө түрүүлэн машинд суугаад явчлаа новш гэж. Өөрийгөө дотроо үзэн ядна. Яагаад гэвэл сүүлийн 2 жилийн турш түүнээс өөр зүрхний угаасаа ханддаг бүсгүй минь. Түүнийг алдвал өөр надаа хаяадаа санагалзан хайрлах хүн үлдкү. Хааяа ч гэсэн хэн нэгнийг ариун нандинаар хайрламаар тэр л үед чи бодогддог. Гэхдээ тэр өдрөөс хойш чи надад бодогдохгүй чамайг бодоё гэж хичээгээд ч чадахгүй байна. Хааяа түүнтэй байсан сайхан мөчүүд дурсагдана. Гэхдээ тун удалгүй мартагдана. Би зүгээр л түүнийг хүсэхээ хайрлахаа санахаа байчихаж. Би чамайг мартаж байна. Гэхдээ би мартмааргүй даанч аяндаа л чи улам бүр мартагдсаар.

Хонгор минь чи надад эелдэг даруу ааш, сайхан бүхнээ битгий мэдрүүлээч тэгэх тусам чинь чамайг гэх миний сэтгэл хөрөөд байх юм. Хайр халамжынхаа оронд хатуу ширүүн нүүрээ надад үзүүлээч би тэрэнд чинь зовж шаналахдаа жаргалтай бас баяртай. Би чамд хайртай баймаар даанч чадахгүй нь гаслантай. Хайрын чинь оронд хагацлыг хүсэх нь хяслантай. Чиний талаар түмэн зүйлийг мэдэхийг хүсэвч тэр тусмаа миний ариун нандин хүсэл алга болчих гээд нэг л хэвийн болчих гээд байх юм. Өдөр болгон соньхон бас шинэхэн гэхдээ дотно биш бас эрхэм биш тийм л байхыг би хүснэ.

 

Сэтгэгдэлүүд:

1. *САЙХАН САНАА* | 2009-02-19 17:23:44
яасан сонин сэтгэлийн доторхх аян дайн бэ..

зүгээр л Гэрэлтулгаараа л байгаа ч чи
2. Гүзээ өвгөн | 2009-02-19 17:34:17
hehe haaya ch neeree zorchilddiiishu
3. LoLa Bunny | 2009-02-19 17:48:18
za innnnngej aimaar zurchilduud bhdaa yaadiin, getsuum bna da harinchig.. yu ch hiihgui bsaar bgaad martaad duusahiim bna doo, hairan durlal gesn, hehe
4. xoxotushka | 2009-02-19 17:48:45
iimerhuu zorchildoon bol haayaa haayaa bolool bdii sht xexex
5. LuZa | 2009-02-19 17:54:43
Хөөх хүн болгон л ингэдэгийн байх даа
6. soulmate (зочин) | 2009-02-20 08:31:58
ммм юугмээр ч юмдээ
уншаад нилээд санал нийлсэн тэгээд ямар нэг юм бичиж үлдээмээр гэхдээ юугхээ мэдэхгүй байна
бүтээгүй хайр л хамгийн гоёхон
амтлаагүй дурлал л хамгийн амттай
7. Н.Ганчимэг | 2009-02-20 17:38:29
Сонин л зөрчил байна
8. dock (зочин) | 2009-03-02 15:34:23
neeree l sonirholtoi yum. bi jinhene zurchildunuduu. neg bodliin shiidver hurdan gargahdaa muu ch gehiimuudaa
9. soloongos | 2009-05-01 18:40:53
bi gantsaaraa bish l ym bna, teneg ym shig dotor humuus oriloldsoor btal gadnah hun yu ch hiij amjilgui yavuulchdiin.
10. Rush | 2009-05-01 18:51:37
бөөн айдас... эр хүн байж юун олон эргэлзээтэйм.. шууд л түс тас төмпөн шанага хэхэ...
11. Amuro | 2009-05-01 18:57:48
ийм эргэлзээ хаа сайгүй байнаа хө, хамгийн зөв арга нь тэр хүнээсээ хол байгаад үзэх, хэдий хол хэдий удаан байх тусмаа л энэ олон зөрчилдөөн эцэстээ нэг л замыг нь сонгодог юм байна лээ
12. undraa_to | 2009-05-30 19:37:00
iim medremjiig mederch uzhiinsaan
13. mm (зочин) | 2009-08-31 03:48:26
haaya ch gsn hen negniig ariun nandinaar hairlamaar ter ued bi ch bas gants l huniig boddog, daanch teriigee hairlahaa sanahaa bolijee, martahiiig husehgui ch uuriin erhgui martagdaj bna!

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.