Сая Энхзаяагийн блогоос нэг төгөлдөр хуур олоол youtube - с хичээлийг нь олцон аягүй Beethoven - Love story дарж нтр суухуй дор нэгэн бодол харвасхийгээл ороод ирэхэд нь барьсхийгээл боджихуй. Юу гэхээр би эхнэр болох хүнээ гэргийгээ болохыг гуйн хэлэх миний өчилийн талаар. Хотын төвийн өндөр барилгын орой дээр задгай талбайд байрлах үнэтэй ресторанд би нэг гуа үзэсгэлэнгийн туйл болсон бүсгүйтэй суужаахийн. Бүсгүй маань хамаг гоё дээрээ тавьцан. Би чинь наана нь өвдгөө нийлүүлж хөлөө алцайх маягтай суугаад салтаандаа гараа хавчуулдаг муухай зуршилтай амьтан нэг хөлөөрөө нөгөө хөлийнхөө шилбэний үсийг маажаад ичимдцэн суужийгаан.
Наран навтайж саран салталзах тэрхэн мөчид миний сүмбэн цагаан хуруу төгөлдөр хуурын товчлуур дээр хөнгөн бүжээд тэр бид 2 эгшиглэн өнгөрөх аялгуундаа хамтдаа тэнгэрт хөөрч цаг хугацаа зогсох мэт, энэ орчлон дээр тэр бид 2 - с өөр хүнгүй. За ингээл тэнгэрээс бууж ирээл ширээ рүүгээ явах мөчид тэр хавийн охидууд ханарч унаж улилдаал аягүү аягүү. Мөнөөх бүсгүй маань хайлаад урсцан байдийн байгааз дээ. Би ч очоол цээжээ түвхийлгэж бөгсөө оцойлгож ирээл сүр царайг хүч бадруулан "Ариун хайрын хүчин дор хайр бадрахуй зүгээс боов босох зүг хүртэл бүх бие сэтгэл чинийх болсон... Одоо та халамжит хань чинь болж бие сэтгэл юугаа өгье гэвээс зохино. Энэ үеэс эхлээд чи бидэн хоёр сүй тавьсан хэмээн үзсэгүй. Миний хайр сэтгэлийг үл хэрэгсэх аваас найзууд хэвээр үлдьюү. Хэрхэхийг гагц таны чин сэтгэл мэдтүгэй. Бодтугай, зөвшөөртүгэй". Гэж ирээл аягүү айлгах гуйх хоёрын завсараар хэлнэ гэжуга. Тэгээл ширээндээ суугаал зүрхний үгсээ ярилцдийм байгааз дээ. ЖиТулга өгүүлрүүн:
Гэрэлт нарны түмэн цацраг лугаа
Гэгээн хайрыг минь хэрхэхийг
Гагц таны чин сэтгэл мэднэ биз
Гашуун зовлон, цэнгэл хөөр бүхнийг эдэлж элээх тэр бүх он жилүүдэд
Гагц таныг гэх итгэл сэтгэл минь түшиг болох буйзаа
Мянган бээрийн алсад
Түмэн он өнгөрөвч үл хувирах сэтгэл надад байх л
Мунхаг хүн итгэл сэтгэлийг тань эвдэх аваас
Түмэн олны өмнө тасар татан хаясу.
Эр нөхрийн андгай/худлаа даа худлаа зүгээр гош үсэргэх бас нэг мэх юм уу даа одоо/ тавьж нтр. Жоохон худлаа сонсогджааз гэхдээ одоо юу ч хэлэхэд итгэхэд бэлэн болцон байгаа л даа. Гээл ярьжийсан чинь хамрын нүхээр 2 ногоон могой уралдаал хэлээрээ уруулаа долоож сэрлээ хөдөлгөх зуур хамрын үсний үзүүрээс зүүгдсэн тэр могойг илбэх төдийд хэлэндээ наалдуулж аваал гуд гуд залгина даа. Майр сээгси айн ккк.
Аа тэгээл байжийтал уянгын ая явж бүжинэ дээ. Ертөнц дахины асуудлыг огоорон бие биедээ уусан эргэлдэн бүжээл гэнэт зогсоол үнсэлций ш дээ. Тэгсэн бүсгүй маань гэнэт болингуутаа би чамд нэг чухал зүйл хэлэх гэсийн яг одоо л хэлэхгүй бол дараа нь нэгэнт хожимдох юм шиг санагдаад. Үг байвал өчигтүн хайрт минь чиний хэлэх үг надад тэнгэрийн зарлиг бөлгөө гээл аягүү сүрийг бадруулан хэлээл дотроо муухай баясцан бичас чамд хайртай гэдэг үгийг битүүхэндээ хүлээж хайр гэрэлтүүлсэн харцаар харж нтр. Бүсгүй хэлэхдээ найзынхаа нурууг маажаад өгөөч загатнаад яг үхлээ гэж чихэнд минь зөөлөн шивнэжаахийн. Аа ингээд байхдаа яахав дээ хүр хүр хийтэл маажчийтал дуу дуусаа. Тэгээл ахиал ширээндээ суугаал бүсгүй маань хэлжийнэ. Чи минь хэдий уран яруу билээ энэ үдшийн гайхалтай тансагийг яалтай. Би өгүүлрүүн "бэлэн үг цээжинд бэлэг эрхтэн" салтаанд гэж хамаг очковоо алдааский. Тэгээл цаг ч явж тарах болоход ахин өгүүлэх нь Бадамлянхуа цэцгийн дэлбээг цэнгүүлэх Базарвааний жад над байх л. Арга билэг төгс хосолвоос аадрын дараах наран лугаа адил билээ. Санааг минь ойлгож хүслийг минь биелүүлэх хүсэл байвал нуух хэрэг юун одоо яавал зохилтойв? Гээл гэрлүүгээ дагуулаал явааский.
Маргааш нь хэлжийнэ. Уучлаарай өчигдрийн хэлсэн болгоныг мартагтун. Би шөнөжин бодлоо хоёулаа тааркун байна. Яагаад? Бид 2 сайхан л байсан биз дээ? Тийм л дээ би ч зөндөө бодлоо л доо гэхдээ хөлийн чинь долоовор хуруу эрхий хуруунаасаа урт юм билээ. Би энийг үзэж чаддаггүй хүн л дээ. Ингээд үлгэр дууслаа жаалуудаа. Одоо ажилаа хийцгээ энэ бодлын хэлтэрхийгээс урган гарч буй нэг санаа нь өнөөдөр чи түүнд хайртай байвч нэг л зүйл нь чиний сэтгэлд нийцдэггүй /хэдий хичээвч тэрийг нь үл тэвчдэг бол гэсэн үг/ бол маргаашийн салах шалтаг чинь тэр байх болно.

Сэтгэгдэлүүд:
Санал нийлсэнгүй хө соори. Салчихмаар, тэвчишгүй түмэн жижиг шалтгаан байхад салахгүй байх цөөхөн хүчтэй шалтгаан байдаг гэж би боддог юм. Гэхдээ хүн хүн өөр өөр байх л даа.
зарим зүйл нь таалагдахгүй бол эхэлж байгаа хайр-д салах шалтаг болж болох юм
tegeed enen deer zovhon holiin huruunaas bolood gerlehee baichvuu, tegeed baival holiin huruugui naiz huuhen olj avaarai daa huuee
өнөө ганган залуу, нөгөө гуалиг хүүхэн хөлс юугаа урсгаад нам.
өглөө сэртэл өрвийсөн үс, үрчлээтэй андаг, өвгөн эмгэн суултаар сонин гарчиглад сууж байвал навс бууна ш дэ дур сэтгэл..
охин байхад манай үерхдэг 2 гос салж билээ.
учир нь сагс тоглоход хүйс нь харагдаад эмэгтэй дур гутан эрийгээ орхисон гэх дурсамж толгойд гялшийснийг энд бууулгалаа.
өнөө ганган залуу, нөгөө гуалиг хүүхэн хөлс юугаа урсгаад нам.
өглөө сэртэл өрвийсөн үс, үрчлээтэй андаг, өвгөн эмгэн суултаар сонин гарчиглад сууж байвал навс бууна ш дэ дур сэтгэл..
охин байхад манай үерхдэг 2 гос салж билээ.
учир нь сагс тоглоход хүйс нь харагдаад эмэгтэй дур гутан эрийгээ орхисон гэх дурсамж толгойд гялшийснийг энд бууулгалаа.
Сэтгэгдэл үлдээх: