Намрын намуухан орой навчис өшигчөн алхахдаа хөтлөх аргаа олж ядан явах тэр мэдрэмжийг би мэдэрмээр байна. Юунд ч яаралгүй илүүхэн хормыг түүнтэй өнгөрөөхийг хичээн ярих юмаа олж ядан түгдчих дурласан залуу байхсан. Сэмээрхэн явах салгалсан гар, түүнийг битүүхэндээ хүлээж байсан ч гараа огцом татан ичих бүсгүйг би хүснэ. Гэнэт ойлгоод гарыг минь эв дүйгүй атгаад ичингүйрэн мишээх бүсгүйн инээмсэглэсэн царай түүний харцанд тодрох нууцхан хайрын илчинд халуу шатаж тэр надад талтай байна гэж бодох тэрхэн мөч гайхалтай. Тэнэг онигоо ярьж тэрэндээ өөрөө инээн ойлгохгүй болохоор нь бантах гэмгүй даруу залуу байхсан.
Гэрийхэн гадаа ирээд гэнэт юманд хөөгдсөн мэт шалтаглан явах болсноо мэдэгдэж сүүлд нь түүндээ харамсах тэнэгхэн залуу явж өгөхгүй дэмий юм ярьж цаг нөхцөөх тэр цаг хугацаа. Түүнийг нь мэдсэн мэт хаалганыхаа бариулаас барьсан бүсгүйн битгий яваач гэх тэр харц. Тэрхэн зуур төрөх гэнэн цайлган бардамнал бага зэргийн санаа зоволт бас ичингүйрэл. Түүний зөөлөн уруулыг амтлах хүсэл гэвч бага зэргийн зориг дутан хуруу гараа оролдон зогсох тэр залуугийн төрх, түүнд бага зэргийн боломж олгохыг оролдон яахаа мэдэхгүй зогсох тэр л бүсгүйн бодол, өөрийн бүх зоригоо чангалж итгэлгүйхэн түүн рүү дөхөх агшин, үүнийг л хүлээж байсан бүсгүйн нүдээ аньж хоёр уруул учралдан золголдох агшинд төрөх халуун дулаан бас нойтон тийм нэг мэдрэмж гайхалтай.
Орцны жижүүрийн огцом тэгээд бас аймшигтай чанга хашгираан, сандран шатаар уруудах залуугийн зүрхний цохилт хийгээд түүний түргэн хэмнэл, бага зэргийн санаа зовнисон бүсгүйн харамсал хайр, түрхэн зуурын айдас, гэхдээ дэндүү баясгалантайгаар агаар тэнгэрт дүүлэх мэт шатаар уруудах залуу. Дэндүү гэнэн цайлган тэр залуу сүүлд бүгдийг ухааран би ингэж яаран гүйж гарах шаардлагагүй байсныг ойлгоод өөртөө инээд нь хүрэх тэр агшины мэдрэмж. Бага зэргийн харуусал залгуулаад өөртөө итгэж ядан өөрийн эрхгүй баясан инээх тэр мөч ахиад л харамсал, гэхдээ л би түүнийг үнссэн гэж бодохоор нэг л гоё тийм мэдрэмж богинохон ч гэсэн жаргалтай. Энэ л хангалттай хэмээн бодож хязгааргүй их эрч хүчээр цэнэглэгдэнэ.
Ганцаар хүйтэн гудамжинд зуны халуунд алхаж буй мэт маш тайвуухнаар алхах залуу зүрхэндээ халууцан явна. Харин зөрсөн хүнүүс согтуумуудаа энэ чинь хар хүйтэнд энгэр заам нь задгай хээв нэг алхаж байх чинь солиотой хүүр үү гэж бодон зөрөн өнгөрөхдөө түүнийг ямар их аз жаргалтай байгааг мэдэхгүй. Харин залуугийн хөөр баясал дэлбэрэхэд бэлэн хүн бүрт би сая хайртыгаа үнссэн хэмээн гайхуулж бахархмаар тийм нэг бахдал дэндүү хэтэрхий бүр гайхамшигтай сайхан мэдрэмж. Гэхдээ энэ бүх сайхан мэдрэмж баяр баясал зөвхөн түүнийх тэр хэтэрхий жаргалтай бас азтай. Яагаад гэвэл бүсгүй нь ч түүнд хайртайг тэр мэдэхгүй л санаа зовнино. Өчүүхэн зүйлд ч санаа нь зовж янз бүрийн зүйл өөртөө бодон олж түүндээ зовох тийм нэг мэдрэмж. Гэнэт би нээрээ хэр үнсэлцссэн бол гээд ахиад л санаа зовних тийм бас нэг мэдрэмж, хэтэрхий сайхан байсан тэр л мөчийг бодон орондоо хөрвөөн унтаж үл чадах бүсгүйд байн байн тэр л мөч бодогдоод өөр юу ч бодохгүй байх тэр л мөчийг тэр мэдэхгүй. Маргааш нь баатарлаг залуу бөөн бөөн эрч хүчээр дүүрэн байх агаад найзуудтайгаа уулзаж түүнийг үнссэн тухайгаа түүнд хэтэрхий хайртайгаа ярьж онгирмоор санагдах хүсэл тэмүүлэл. Түүнтэйгээ уулзаад яагаад ч юм өөрийн эрхгүй бага зэрэг ичимдэх бүсгүй.
За ингээл яваал байвал яваал байна л дөө. Би ийм л ариун нандин хайрыг хүсдэг. Гэхдээ би ийм байтугай хайрыг ч амталж үзээгүй л явна. Харин яг л хүүхэд шиг бид ингэж хэн нэгэнд хандаж хайрлаж чадах болов уу? Чадахгүй л болов уу яагаад гэвэл бидний тархи хэтэрхий бохирдсон. Би хүүхэд шиг хөөрч догдолж өчүүхэн зүйлээс ч гэсэн гайхалтай мэдрэмжийг авахыг хүснэ. Гэхдээ би нэгэнт ингэж аливаа зүйлд догдолж хөөрөөгүй уджээ. Миний тархи хэтэрхий бохирдчиж муу хүмүүсийн талаарх мэдээллүүд муу санаа гэх мэтчилэн. Тайд цагаанаас цагаан ширхэг ч толбо үлдээхгүй гэхгүй юу кккк...

Сэтгэгдэлүүд:
bas l ireeduitei bichdeg gar uu? mundag l setgehui
хайр сайхаааан.. сйахан хайрыг чи өөрөө л хичээвэл амсах биз ээ.......
Сэтгэгдэл үлдээх: