Үүр шөнийн заагаар өглөөний хүйтэн агаар цонхоор нэвт салхилж хөнжил дотор сийгэхэд жихүүцэн жиндэж би нэгэн танилийндаа сэрэв. Яг үнэндээ бол тэр миний нэгэн цаг үеийн дурсамжийн эзэн шүү дээ. Би яахан энэ хүнийг ингэж муухайгаар ярьж болох билээ дээ.
Гэрэлтулга: Сайн сайханыг гайхан уулзаж учрая гэж гуйж явсан л биз дээ чи.
ЖиТулга: Тиймээ
Гэрэлтулга: Гэхдээ энэ бүхэн юуны төлөө гэж чи түүнээс юу хүссэн юм бэ?
ЖиТулга: Зүгээр л түүнийг амтлаж үзэх хүсэл өөр юу юм бэ? Юу ч биш.
Гэрэлтулга: Чи хэн нэгнээс бишээ өөрийн сэтгэлтэй бүсгүйгээсээ хайр халамжыг хүсэж буйтай адил тэр ч гэсэн чамаас энийг л хүссэн шүү дээ.
ЖиТулга: Гэхдээ би тэрнээс энийг хүсээгүй ээ. Түүнээс би хэсэгхэн зуурын бал бурамын амтат жаргалыг л хүссэн. Хайрыг биш. Намайг гэх түүний сэтгэл түүнийг даган ирэх үүрэг хариуцлага энэ бүхнээс л айсан хэрэг Түүний чин үнэнч сэтгэл гэгээн зүрхний хайр нь надад аз жаргалыг биш хязгааргүйгээр өөрийгөө зүхэх хорсол занал, зовлон шаналал дарамтыг л өгсөн.
Гэрэлтулга: Чи тэгвэл түүнд юу өгсөн юм бэ? Гомдол цөхрөл гутрал гунихрал л өгсөн. Чиний тэр нэрийг нь санадаг санадаггүй хүүхнүүд чинь. Нэг удаа чамайг ажил ихтэй ядраад сууж байхад чинь хоол авчирч өгсөн үү? Чи түүнийг мартсантай адил чамайг ч гэсэн тэд мартсан ш дээ.
ЖиТулга: Тиймээ. Гэхдээ түүнийг өөрөөсөө түлхэж зугтсан нь түүнд л дээр. Яагаад ч би түүнийг хайрлаж чадахгүй болохоор хонгилын үзүүрт гэрэл асааж итгэл сэтгэлээр нь тоглож болохгүй шүү дээ. Үнэндээ би ч гэсэн гон бие гозон толгой гомбоотож явахаас залхаж байна. Зөвхөн надад гэсэн тэр их сэтгэлийн төлөө үнэндээ би түүнд юу ч өгч чадашгүй. Яагаад гэвэл би зөвхөн түүнийг амтлахыг л хүссэн өөр юу ч биш. Түүний төлөө хийж чадах цорын ганц сайн үйл маань түүнийг өөрөөсөө холдуулж аль болох бага зовоох. Хайрандаа умбан намайг тэврэн унтах бүсгүй харин өөр хүнийг бодон хэвтэх миний бие. Хорвоо чи юунд иймийм. Дэндүү дэндээ шударга бус. Яг л энэ дүр зураг нөхцөл байдал магад надаа тохиолдоно.

Сэтгэгдэлүүд:
Хайрандаа умбан намайг тэврэн унтах бүсгүй харин өөр хүнийг бодон хэвтэх миний бие.
Бүсгүйг өрөвджийнөө,
Дурандаа дунгуйрч яваад осолдов доо
Сэтгэгдэл үлдээх: